Хятад улс нарны эрчим хүчний үйлдвэрээр дэлхийд тэргүүлэгч болсон тухай Эрчим хүчний газар нь мэдэгдлээ. Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсад нарны эрчим хүч үйлдвэрлэл 2016 онд хоёр дахин нэмэгдсэн ч нэг хүнд хэрэглээ маш бага хэвээр байна. Тус улс өнгөрсөн онд нарны эрчим хүч үүсгэгч систем ашиглан 77.42 ГВт эрчим хүч үйлдвэрлэжээ. Харин энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Герман улс 2016 онд 40.78 ГВт эрчим хүч үйлдвэрлэв. Тус улсын нэг хүнд ноогдох нарны эрчим хүчний хэмжээ 500 ватт Хятадынх 65 ватт байна.
Хятад нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлэгч улс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






391