Монгол Улсад суугаа БНХАУ, ОХУ-ын Элчин сайд нар уулзжээ

Arslan.mn

Монгол Улсад суугаа Хятад, Оросын Элчин сайд нар уулзжээ. 

Тодруулбал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа.

Талууд Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр ЭСЯ-ны харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцсон болохыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээлсэн байна.

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй 2020 томилогдсон бол ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд А.Н.Евсиков энэ онд томилогдон ирээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
39138