Г.Занданшатар: Өнөөдрөөс гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгож байхыг үүрэгдлээ

УИХ-ын пүрэв гарагийн /2023.04.27/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ээр эхлүүлэв.

Үргэлжүүлэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: "УИХ-ын гишүүдэд онцгойлон анхааруулж хэлэх нэг зүйл байна. Өнөөдрөөс УИХ-ын гишүүд чуулганы нэдсэн хуралдаанд хэрхэн оролцож байгаа ирц болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгохыг УИХ-ын тамгын газарт үүрэгдэж байна. Ирц, идэвхийн мэдээллийг нэрээр нь гаргаж зарлаж бай. Үндсэн хуульд зааснаар иргэд энэ төрлийн мэдээллийг шаардах, авах эрхтэй. Хууль батлахад өгсөн УИХ-ын гишүүдийн санал нууцад хамаарахгүй. Өнөөдрөөс гишүүд анхаарч ажиллавал зохино. Олон иргэдээс санал, гомдол ирсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
39147