2020 он гэхэд Хятадын хүн ам 1.42 тэрбумд хүрнэ

Report.mn image

БНХАУ-ын хүн ам 2020 он гэхэд нэг тэрбум 420  саяд хүрнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Хятад улсын хүн ам 2015 оны эцсийн байдлаар нэг тэрбум 370 гаруй саяд хүрчээ. Түүнчлэн хүйсийн харьцааг алдагдаж байгааг бууруулах зорилтыг шинэ таван жилийн төлөвлөгөөнд тусгасан аж. Тодруулбал, өнгөрсөн таван жилд Хятад улсад шинээр мэндэлсэн хүүхдийн хүйсийн харьцаа 100 эмэгтэйд 117 эрэгтэй гэсэн үзүүлэлтэд хүрсэн байна. Тиймээс  ирэх 2020 он гэхэд энэ үзүүлэлтийг бууруулж 100 эмэгтэйд 112 эрэгтэй ногддог болох зорилтыг дэвшүүлжээ.

1970-аад оны сүүлчээр Хятадын эрх баригчид хүн амын өсөлтийг хянахын тулд хотод оршин суудаг гэр бүл зөвхөн нэг хүүхэдтэй, алсмагдмал тосгоны гэр бүл хэрэв анхны хүүхэд нь охин бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн “Нэг гэр бүл-нэг хүүхэд”  бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнээс үүдэн хүн амийн насжилт хөгширч хүйсийн тэнцвэргүй байдал үүссэн тул Хятадын Коммунист нам 2015 онд бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн байна.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
392