Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Хуралдаанаараа тухайн долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг юм.
Энэ хүрээнд өнөөдөр /2023.05.01/ УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ дахь АН-ын бүлэг 10:00 цагт хуралдах хуваарьтай байсан.
Тэгвэл МАН-ын бүлгийн хурал хаалттай эхэллээ. Хуралдаанаар ҮХНӨ оруулах асуудлыг хэлэлцэх болсон тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байна.