Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Хэрвээ уг хуулийн төслийг ҮАБЗ дэмжвэл маргаашдаа багтаан УИХ-ын даргад өргөн барих төлөвлөгөөтэй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.