УИХ-ын хаврын чуулганы ээлжит бус хуралдааныг 15.00 цагт зарлажээ.
Тодруулбал, өнөөдөр Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон билээ. Иймээс дээрх асуудалтай холбоотойгоор чуулганы хуралдааныг зарласан байна.
ҮХНӨ-ийн төслийн талаар дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэр "Парламентын гишүүдийн тоог 152 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг ҮХНӨ-ийн төсөлд тусгалаа" гэсэн юм.