С.Одонтуяа: Гишүүдийн тоог 152 болгоно гэдэг тэнгэрийн тоо, харин 108 болговол дэмжинэ

Arslan.mn

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад намар сонгууль болох гээд байна гэж хүмүүс ярьж байна. Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийг дэмжсэн заалт орж ирж байгаад баяртай байна. Парламентад эмэгтэйчүүд байгаа улс орон ядуурал, боловсрол, эрүүл мэндийн асуудал нь шийдэгдсэн учир ярихаа больсон байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх нь эмэгтэйчүүд байдаг болохоор сургууль, цэцэрлэгийн засвар, ядуурлын тухай зөндөө зүйл ярьдаг. Гэвч Төсвийн байнгын хороон дээр орж ирээд унадаг. Амьдрах ухаан заадаг төрийн бус байгууллагад төсөв тавьж өгье гэхээр хөтөлбөр санхүүжүүлэхгүй гэдэг. Тэгээд л шавар байшин зэргийг барьдаг. 

Парламентын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гишүүдийн тоог 152 болгоно гэдэг тэнгэрийн тоо, харин 108 болговол дэмжинэ. гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
39417