УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Энэ амралтын өдрүүдэд УИХ-аас удирдамж гаргаж, гишүүд ажлын долоо хоногт тойрогтоо ажиллаж, ард түмний саналыг сонсоно. Ингэж ажиллаж ирээд хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "ҮХНӨ-ийг баталснаар иргэдийг төлөөлөх чадвар хоёр дахин нэмэгдэж, гишүүдийн эрх мэдэл хоёр дахин багасна" хэмээв.