УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд сонгуультай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр " Үндсэн хуулиа баталж байгаад намар сонгууль хийх үү гэж байна. Үгүй. Парламент бол манай тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл, Ард түмний сонгож байгуулсан Үндсэн хуульд төр. Тиймээс гадна дотны аливаа шахалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш.
УИХ-ын ээлжит сонгууль хугацаандаа болно, намууд тайван байж болно. Цаашид ч бүрэн эрхийн хугацаа өөрчлөгдөхгүй.
Улс төрийн том тогтолцооны сонгуулийн реформ хийхэд бэлтгэл ажлаа маш сайн хангасан байх ёстой." гэв.