
Дэлхий даяар үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэсэн “FIFTY GRADES DARKER” хэмээх хайр дурлалын эротик кино өчигдөр АНУ-д нээлтээ хийжээ. Харин “I MAX” –ийн дэлгэцнээ энэ сарын 10-наас гарч эхлэх гэж байна. АНУ-ын зохиолч эмэгтэй Э.Жеймсийн бестселлер романаас сэдэвлэсэн. Тус кино 2 жилийн өмнө гарч дуулиан тарьсан, мөн л Э.Жеймсийн зохиолоор сэдэвлэсэн “FIFTY SHADES OF GREY” (“Сааралын тавин өнгө”) хэмээх киноны үргэлжлэл юм. “Тавин өнгөөр бараан” киноны Анастейша Стилийн дүрд Дакота Жонсон, Кристиан Грейн дүрд Жейми Дорнан нар тогложээ.






































