Б.ЖАВХЛАН: Өндөр цалинг 10-20 мянгаар, бага цалинг 400-600 мянган төгрөгөөр НЭМНЭ

Arslan.mn

Засгийн газрын шийвэрийн талаар өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийcэн..

Энэ үеэр тэрбээр "Төсөвт тодотгол хийх нь тусгай шалгууртай. Төсвийн нөхцөл байдал тодотгол хийх хэмжээнд хүртэл хүндрээгүй. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаанд тохируулга хийх шаардлага үүсэж байна. Хөрөөний ир шиг болсон төрийн албан хаагчдын цалинг жигдлэх шаардлагатай байгаа. Үүний дараа инфляцтай уялдуулан нэмэх зарчим руу орно. Харин ХНХЯ-ны сайдын багцад тодруулга хийнэ.  Үүний дараа нэмнэ. Зарим хүний цалинг 10 мянгаар, зарим хүнийхийг 500 мянган төгрөгөөр нэмнэ.

Энэ онд манай улс нийт 36 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөсөн. Одоогоор 20 сая тонн буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэвч он дуустал нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа тул цалин нэмэх гэж яарахгүй. Байдлыг харзнана. Эдийн засаг эмзэг хэвээр байна” гэв. 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
39738