УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХНӨ-ийг хэлэлцэнэ

Arslan.mn

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Засгийн газарт 5-р сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийсний дараа олон нийтээс саналыг нь авахаар гишүүд тойрогтоо ажилласан юм. 

Энэ долоо хоногт УИХ-д суудалтай намууд гишүүдийн тоог 126 болгож, тогтолцоог 60:40 байх дээр санал нэгдэж цаашид энэ хувилбараар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Хуралдаан 10:00 цагт эхэлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
39765