Б.Пүрэвдорж: Цалин, тэтгэврийг нэмэх хүрээнд төсвийн тодотголыг 7 сард багтаж хийх шийдэлд хүрсэн

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн журмын тухай хуульд зааснаар үг хэлбэл сайн байна. Тухайлбал, тус хуульд зааснаар ард нийтийн санал асуулга явуулах журамд Байнгын хороон дээр энэ тухай саналыг гаргах буюу УИХ-ын гишүүдийн гуравны нэг эсвэл МонголУлсын Ерөнхийлөгч, Засгийн газар санаачлах ёстой. Хэрэв УИХ-ын гишүүний 3/1 санаачилбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хэлэлцэнэ. " гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө болсон.  Хөдөөгүүр ажилласан гишүүдэд иргэдийн зүгээс нэгдүгээрт, 7 жилийг 5 жил болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаардах, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, гуравдугаарт цалин тэтгэврийг нэмэхийг шаардсан. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрч эхэлж байна. Сангийн сайд Б.Жавхлан ямартай ч хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд бүрэн олгох шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх, төсвийн тодотголыг долдугаар сард багтаж хийх шийдэлд хүрч байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
39777