Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.
Тухайлбал, ЕТГ-ын Хуулийн бодлогын газрын дарга асан Очирсүхийн Машбат 2005 онд 32,000 ам.доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгийн зээл авч, АНУ-ын Калифорний их сургуульд суралцаад эргэн төлөөгүй байна.
Тэрээр 2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт туслах ажилтнаар ажиллаж байх үед ийнхүү зээл авсан гэсэн үг юм.