Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.
Тухайлбал, Баянгол дүүргийн Засаг дарга асан Ө.Сумъяабаатар 2008 онд 32 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 110 сая төгрөгийн зээл авч, АНУ-ын Брижпортын их сургуульд суралцжээ.
Ташрамд дурдахад, Ө.Сумъяабаатарыг өнгөрсөн 03 дугаар сарын 29-ний өдөр дүүргийн ИТХ хуралдаж найман үндэслэлээр ажлаа хийх чадамжгүй гэж үзээд огцруулах шийдвэр гаргасан билээ.