126 гишүүнтэй болсноор ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ

Arslan.mn

Засгийн газар ганцхан заалттай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн барив.

Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ. Товч бөгөөд тодорхой ганцхан заалт боловч цаашаа маш олон зүйлийг “хөдөлгөх” үр дагавартай. Үндсэн хуульд ганцхан заалт байтугай ганц үг ч чухал гэдэг энэ. Учир нь, эцэг хэмээн хүндэтгэдэг энэ хуулиас бусад хууль эх ундаргаа авдаг юм. 

Тиймээс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ганцхан заалттай төслөө сонгогчдодоо танилцууллаа. Иргэд сонгогчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн хүлээж авсныг УИХ-ын гишүүд бүлэгтээ танилцуулав. Ер нь бүгд загнуулаад ирж. “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоогүй байж өөрсдийнхөө тоог хоёр дахин нэмэх гэлээ” гээд л зандчих сонгогч олон байж. Тиймээс эрх баригчид иргэдийнхээ санал шүүмжлэлийг хүлээн авч, УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөн, гишүүдийн тоог 152 бус 126 болгохоор болов.

Тогтолцооны хувьд 76 нь тойргоос, 50 нь пропорциональ байх саналыг УИХ-ын чуулганд оруулахаар улс төрийн намууд санал нэгдсэн.

Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай намууд 126 парламентын гишүүнтэй байхаар санал нэгдсэн гэсэн үг. Тиймээс гишүүд нэгдсэн саналаа оруулан ҮХӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд дахин тойргийнхоо зүг хүлгийн жолоо заллаа.

126 гишүүнтэй болсноор юу өөрчлөгдөх вэ

  • Пропорциональ систем нь олон нийтэд танигдсан, хөрөнгө мөнгөтэй хүмүүст давуу нөхцөл үүсгэдэггүй. Нэг ёсондоо 60 тэрбумаар Монголын төрийн худалдан авах бололцоогүй болно
  • Намынхаа бодлогоос давж дуугарах, хувь улстөр хийх боломж популистуудад хумигдана
  • 64 гишүүний ирцтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ
  • Хуулийг 39 гишүүн баталж байгаа бол 64 гишүүн баталдаг болно гэх мэт олон өөрчлөлт хийнэ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
39927