Б.Бат-Эрдэнэ: Би дүүгээ БЗС-аас ЗЭЭЛ авсныг мэдээгүй

Arslan.mn

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б.Баттогтох 2008 онд  БЗС-аас зээл авч Сөүлийн үндэсний ИС-Д суралцсан.

Энэ талаар  Б.Бат-Эрдэнэ сайдаас тодруулахад " Би 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр сайдаар томилогдсон. Дүүгийнхээ талаарх мэдээлэл гарахад би мэдээгүй. Энэ талаар асуусан, аавтайгаа ярьсан. 2008 онд манай дүү сургуульдаа тэнцэж, БЗС-аас 7000 ам.долларын зээл авсан. Гэрээний дагуу 2019 онд сайдын тушаалаар  зээл нь тэглэгдсэн.

Б.Баттогтох 2014 онд сургуулиа төгсөөд, эх орондоо ирсэн. Өөрт нь боломж нь байгаад, бизнзс эрхэлж байгаа учраас төлөх ёстой бол төлөөрэй гэдгийг хэлсэн" гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
39963