С.Бямбацогт: Зам засахад 113 тэрбум төгрөг шаардлагатай

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Авто замын сан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр “Авто замын сангийн орлого найман эх үүсвэрээс бүрдэх ёстой. Өнөөдрийн байдлаар сангийн орлого 3-8 төрлийн эх үүсвэрээс 62 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Үүнээс 50 тэрбум төгрөгийг автозамын санд төвлөрүүлж, зарцуулж байгаа. 50 тэрбум төгрөгийг Монгол Улсын хэмжээн дэх 14 мянган км автозамыг арчлахад зарцуулдаг.

Замыг засахад 113 гаруй тэрбум шаардлагатай ч замын санд төвлөрүүлж буй хөрөнгө нь 50 тэрбум төгрөг. Тиймээс зам засварын арчлалт шаардлагатай хэмжээнд хийгдэж чадахгүй байна. Замын их засваруудыг тусгай хөрөнгө гаргаж хийдэг. Автозамын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40030