УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хурлаар гишүүдийн тоог 126 болгох саналыг өөрчлөхгүйгээр буюу жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг 100 хувийн саналаар дэмжлээ.
Тодруулбал, Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 78-ыг мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчилнө.