Ж.Батсуурь: Б.Баярсайхан яагаад “найз охиноо гадагшаа сургуульд явуулсан“ гэж яриад байдгийг нь ойлгохгүй юм

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудсандаа "Найз охиноо яамны хэвлэлийн төлөөлөгчөөр томилоод, гадагшаа сургуульд явуулсан сайд ах ч байдаг" хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаж буй.

Тодруулбал,  "БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Ж.Батсуурь, Ц.Цогзолмаа нартай холбоотой авлигын асуудал арай дэндүү хэтэрч байна. Энэ асуудлыг ил гаргаж, ажлаасаа халагдаж байсан. Үнэнийг хэлэхэд улс төрч, сэтгүүлч хоёр нэгдвэл ямар ч асуудлыг дарж чадахыг амьдралаараа харсан. Боловсролын зээлийн сангийн зээлээр найз охиноо гадаадад сургасан хүн бол сайд асан Ж.Батсуурь" хэмээн ярьсан.

Харин үүний хариуд БСШУС-ын сайд асан Ж.Батсуурь "БСШУСЯ-нд ганцхан Б.Баярсайхан гэдэг хүн ажиллаж байгаагүй. Яаманд олон хүн ажиллаж байсан. Газрын дарга нар ч бий. Тэр хүмүүс үнэнийг ярих байлгүй дээ. 

Яамны хэвлэлийн ажилтнаар хоёр эмэгтэй ажиллаж байсан. Гэхдээ тэдний хэн нь хэдийд хаашаа ямар сургуульд явсныг би мэдэхгүй байна. Сүүлд сураг сонсоход нэг нь Унгарт гэл үү байгаа гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ Боловсролын зээлийн сангаас зээл авсан үгүйг нь мэдэхгүй байна. Б.Баярсайхан гэдэг хүн яагаад ийм зүйл яриад байдгийг нь ойлгохгүй юм. Хүний анхаарал татах гээд байдаг юм болов уу" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40219