Д.Ганбат: Намын жагсаалтаар баахан годгоносон охид залуучууд гарч ирэх вий?

Arslan.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг эхэллээ.

Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд болон бусад гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Бид тойрогтоо хоёр удаа очиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулсан. Гэвч иргэд сонсох хүсэлгүй байна. Эрх баригчдын хулгай, авлига гарсан. Гурван хүн тутмын хоёр нь ядуурсан. Хүнсний талон тараахын оронд ард түмнээ соён гэгээрүүлээч ээ. Хулгайтай тэмцэж буй мэт дүр үзүүлж байна. Хуулийг дээдлэхгүй байна.

Намын жагсаалтаар баахан годгоносон охид залуучууд гарч ирэх вий? Нам бүлэглэлүүдийн хулгай хийдэг газар болсон шүү дээ. 48 хүнийг жагсаалтаар сонгох юм байна. Энэ тоо яаж гарч ирсэн бэ? Тооцоо, судалгаа байна уу?

Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг тайлбарлаж өгнө үү. Олон нийтэд сайн тайлбарлаад өгвөл дэмжинэ.

Төр эдийн засгийн 50 хувийг эзэлж, хувийн хэвшилд ажиллах оорон зай үлдсэнгүй. Уул уурхай тамтгаа алдан, нэг суманд 40-50 лиценз олголоо. Олонх болсон нам ажлаа хийж чадахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Олонх сайн ажиллахгүй бол УИХ 76 гишүүнтэй байя. Би ямар нэг юманд оролцоогүй, та нарт барьцаалагдаагүй тул эдгээр асуултыг тавьж чадаж байна." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40220