Б.Энх-Амгалан: 76 гэдэг тоо онцгүй байвал итгэл бишрэлийнхээ дагуу 88 эсвэл 99 гишүүнтэй байвал яасан юм

Arslan.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг эхэллээ.

Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд болон бусад гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "76 гэдэг тоо онцгүй гээд байвал итгэл бишрэлийнхээ дагуу 88 эсвэл 99 гишүүнтэй байвал яасан юм. Үндсэн хуулийн хямрал руу хөтлөх вий. Хэдэн жилийн дараа дахиад л ийм заалт дутуу байна гээд засах тухай ярих уу? Дахин засахгүй гэсэн баталгаа байна уу? Намыг биш хүнийг нь жагсаалтаар сонгох нь зөв. 48 гишүүнийг намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгохдоо жагсаалтын хамгийн дээр сайн малчны төлөөлөл, гадаадад амьдардаг Монголчуудын төлөөллийг хамгийн дээр нь бичээрэй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40221