Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана. Тодруулбал, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5,5 км автозам барих ажлын хүрээнд Их тайга амралтаас Ашихай ресорт хүртэлх хэсгийг зургаадугаар сарын 20-ноос долоодугаар сарын 01 хүртэл бүтэн хааж хучилтын ажил хийнэ.
Харин дараа нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30,4 км автозамын ажлын хүрээнд "Хүн одод" жуулчны баазаас Тойлогтын нуур хүртэл 11 км замыг гурван үе шаттай бүтэн хааж хучилтын ажил хийнэ.
Энэ ажил долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 20 хүртэл 25 хоног хийгдэнэ. Аялагчид Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу баригдах авто замын бүтээн байгуулалтаас шалтгаалж зам хаах хугацааг тооцож, аялалаа зохион байгуулаарай.