Баян-Өлгий аймагт 15 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан осолд хариуцлага нэхэж зарим иргэд жагсчээ

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн төв талбайд байрлуулсан хийлдэг тоглоом салхинд хийсэж, хийлдэг тоглоом дээр тоглож байсан 15 хүүхэд хүнд, хөнгөн бэртэж, нэг нь эндсэн, дахин нэг хүүхдийн биеийн байдал хүнд  байгаа харамсалтай явдал болсон. 

Тавдугаар сарын 27-нд болсон тус үйл явдлаас хойш нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй учир иргэдийн төлөөлөл хариуцлага нэхэн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах жагсаал хийлээ.

Уг нь жагсаал "Бид тогломоор байна. Тоглохыг хүссэн" сэдвийн хүрээнд болсон бөгөөд хэн нэгэн албан тушаалтныг харлуулах бус хүүхэд хамгаалах тогтолцоог сайжруулж, холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэж байгаа юм.

Тус асуудалтай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Д.Есболат ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа. Гэхдээ тус хэрэг нь хэн нэгэн албан тушаалтан ажлаа өгөөд шийдэгдэх асуудал биш юм.

Стандарт, шаардлага хангахгүйгээр үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж ч, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүлэг этгээдэд хяналт шалгалт хийгээгүй төрийн байгууллагынхнаас ч хариуцлага нэхэх нь зүйн хэрэг...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40254