Зургаадугаар сарын 3-ны автомашингүй өдөр нийтийн тээврийн хэрэгслийн маршрутад орж байгаа өөрчлөлтийг танилцууллаа.
"Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа нийтийн тээврийн 40 чиглэлийн 439 автобусны маршрутад маргааш 19:00 цаг хүртэл өөрчлөлт орно.
Т2: Таван шар-Ботаник, Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон", Ч63-Б чиглэлийн троллейбус явахгүй, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал" чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ зогсоно.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 7004-4040 утсаар мэдээлэх боломжтой"-г Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир мэдээллээ.
Нийтийн тээврийн автобусны маршрутад орох өөрчлөлтүүд:
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явна.
Хойноос урагш болон урдаас хойш явах чиглэлийн автобуснууд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш хэвийн горимд шилжинэ.
- Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС
- Нарны замаар явах чиглэл нь Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
- Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн
- Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм
- Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.