Улаанбаатар хотод дулаан, шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхэлсэн билээ. Энэ хугацаанд засвар хийхдээ халуун ус хязгаарлах юм.
Тэгвэл өнөөдрөөс эхэлж дараах хэсэгт 10 хоногийн турш халуун ус хязгаарлах билээ.
Тодруулбал,
- Бөмбөгөр худалдааны төв
- Баянбүрд төв
- Төв гандан
- 7-р хороолол
- Хангай хотхон орчмын хэрэглэгчид
- 100 айл
- 11-р хороолол
- КТМС
- Цэцэг зочид буудал
- 12-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун ус хязгаарлах юм.
Энэ хугацаанд Төв шугамын ДХ-630 цэгт салааны 1Ф300 мм голчтой таслах хаалт шинэчлэн солино. ДХ-658-3 цэгт худаг өргөтгөж сэргээн засварлах аж. Мөн урсгал засвар хийх ажээ.