УИХ-ын гишүүн Б.Батзориг БНСУ-ын Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа

Report.mn image

УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг  БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ болон Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чон Ги Вон байлцав.

 

Уулзалтын эхэнд Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, урилгыг хүлээн авч, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийж байгаад ноён Элчин сайдад талархал илэрхийлэв.

Уулзалтаар парламент хоорондын төдийгүй хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж  байгаад талууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн.

Монгол-БНСУ-ын парламентын бүлэг нягт хамтран ажиллаж, хоёр улсын парламентын дарга болон Ерөнхий сайдын харилцан айлчлал, эдийн засгийн форумыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулах талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүдийн туслахуудыг БНСУ-д сургалтад хамруулахаар тов гарсан болон хоёр улсын хүүхэд залуучууд, багш нарын солилцооны хөтөлбөрүүд хэрэгжихээр байгааг талууд хэлэлцлээ .

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
404