“ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ“ албан бичиг хөтлөлт дээрээ “F“ дүн авлаа

Энэ сарын 12-ны өдөр буюу ирэх даваа гарагт хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын өдрийн хүрээнд "Хүүхдийн хөдөлмөрийг устгая" зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. 

Монгол Улсын Их хурал, Хөдөлмөр Нийгэм хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөний урилгыг ХНХЯ-аас бусад байгууллагаруу илгээж байгаа бөгөөд зөвлөгөөнд оролцуулах тухай албан бичгээ бөөндөж явуулсан нь наад захын албан бичгийн шаардлагыг хангаагүй нь харагдаж байна. 

Тус албан бичигт ХНХ-ын дэд сайд С.Зулпхар гарын үсэг зуран баталгаажуулжээ. 

"Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам"-ны нэр бүхий дараах албан бичигт тус яамнаас 24 байгууллагад албан бичиг явуулсан байна. Тордуулбал
  • Монгол улсын засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар бүхий "Журам батлах тухай" тогтоолын хавсралт болох "Албан хэрэг хөтлөлт"-ын журмын 3.1.1-т "...
  • Баримт бичиг зохион бүрдүүлэх, боловсруулах, түүний үнэн зөв, албан ёсны хүчинтэй байдлыг хангах үйл ажиллагаанд Монгол хэлний зөв бичих дүрэм, стандарт болон энэхүү журамд заасан шаардлагыг мөрдөнө ...
  • " Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн С/30 дугаар тушаал, 5140-1:2021 дугаар Монгол улсын стандартын 3.2.2-т "...
  • Албан бичиг- Хууль тогтоомжид заасан эрх, үүргийн хүрээнд тодорхой асуудлаар байгууллага хооронд болон байгууллага, иргэдийн харилцсан баримт бичиг ..."
  • MNS 5140-2:2021 дугаар бүхий Монгол улсын стандартын 5.12-т "... "Харилцагчийн нэр" бүрдлийг хэвлэмэл хуудсанд тавьсан тэмдэглэгээнд багтаан, товчлохгүй, үеэр таслахгүй, том үсгээр бичнэ ..."
  • Мөнхүү 5140-3:2021 дугаар бүхий стандартын А1 хавсралт хажуугийн байрлалтай А4 хэвлэмэл хуудасны бүрдлийн байрлалд 11, 12, 24 бүрдлийг хангах, Бүрдлийн 14 буюу "Бичвэр" бүрдэлт оруулахгүй бичих Эрх зүйн баримт бичгүүдийг зөрчсөн байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40435