Эрийн хуйх зааж амьдарна гэдэг их ухаан даа Ж.Энхбат аа?

Image result for ж:энхбат

-Цүнх баригчид төр барихыг санаархав уу-

Г.Төмөрбаатар

Хэн нэгэн даргын цүнхийг барьж гүйж байгаад албан тушаал, эрх мэдэлд хүрдэг залуус цөөнгүй бий. Ийм цүнх баригч долдой нарыг нам хэмээх бүлэглэл өөгшүүлдэг. Төрд ажиллаж үзээгүй намчин, цүнхчин залуус хийх ажилгүй болчихоороо ямар муухай улайран өширч, харсан бүхнээ хазаж тангардгийг нэгээхэн жишээнээс харж болно.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбат гэж залуу бий. АН засагласан өнгөрсөн дөрвөн жил Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн даргаар ажилласнаас өөр төрийн албаны туршлагагүй. Энэ албан тушаалд намынхаа бялуу хуваалтаар очиж хэсэг хугацаанд тарвалзсан нэгэн. Сонгууль бүрт улаан хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж, Чингэлтэйн АН-ын эрх мэдэлтнүүд, УИХ-ын гишүүдийн цүнхийг барьж гүйснийг нь ингэж төрийн агентлагийн хэлтсийн даргын суудлаар үнэлсэн  удаатай.

Ж.Энхбат энэ оны эхээр болсон АН-ын ҮБХ-ны сонгууль оролцож, сонгууль будлиан булхайтай боллоо хэмээн олон нийтийн сүлжээгээр баахан хэрүүл хийсэн. Нам дотроо хэр нэр  хүндтэйг нь асуувал   таатай үг сонсогдохгүй дээ. Чингэлтэйн АН гэж хэрүүл уруултай газар бий. Гишүүн асан Тумбааш хочит Б.Батбаатар, Гарьдхүүгийн Баярсайхан, Молекул Б.Батбаярын хүү Батбилэг тэргүүтэй нөхөд хоорондоо үргэлж хагаралдаж, хэдэн гишүүдээ талцуулан үзэлцдэг. Энэ хэрүүл тэмцэл дундаас ашиг хонжоо хайж гүйдэг,  түүнийгээ ч олдог хүмүүсийн нэг нь Ж.Энхбат. Насаараа хурдны морь уналаа гэдэг шиг Ж.Энхбат оюутан байхаасаа л нам дагаж гүйсэн нэгэн.Нам дагахдаа хор найруулах гэдгийг овоо сурсан гэдэг.

Төрийн албанд хэдэн жил ажиллахдаа төлөвшсөн үү гэвэл үгүй. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тэрээр төр засаг, хотын удирдлагуудыг харлуулах, доромжлох ажлыг олон нийтийн сүлжээнд идэвхтэй хийж буй. Шүүмжлүүлж, муулуулж байгаа улсыг нь өмөөрөх ч гэсэнгүй. Гэхдээ тэрбээр олон нийтийн сэтгэл зүйг харлуулах, муу муухай зүйлээр утах, эвдэж нураах, эсэргүүцэж тэмцэхийг байнга уриалдаг нь хүмүүст таалагддаггүй. Нэг үгээр хэлбэл олон нийтий сүлжээн дэх хар мэдээллийг тэр “үйлдвэрлэдэг”. Ингэхдээ ихэнхдээ эш үндэсгүй, баримтгүй, хоосон хардлага, хийрхэл, үзэн ядалтын дунд түүний мэдээллүүд хөрвөдөг.

Хэрвээ АН 2020 онд ялалт байгууллаа гэхэд Ж.Энхбат хот хавьцаа нэг дарга болно гэдэг нь  тодорхой гэж горьдож байгаа ажээ. Гурван жил олон нийтийн сүлжээнд бахирч, хар энерги цацаж суугаад түүнээ үнэлүүлэх юм байх. Түүний оронд залуу хүн байна бүтээн байгуулалт хийж, сайн сайхан зүйл ярьж явбал дээр сэн. Даанч насан багаасаа нам дагасан, намд ороод л цүнх барьсан ийм нөхдөд ажил хийх, бүтээх, сайныг санаж, сайхныг сэдэх ухааны сүв байдаггүй бололтой. Тэгээд ч энэ цагт эрийн хуйх зааж амьдарна гэдэг их ухаанаас Ж.Энхбат тэргүүтэй хүүхдүүд суралцмаар санагдаж байна шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3
4045