ШУУРХАЙ: Банкнуудын 1 хувийн шимтгэлтэй холбоотой маргааны давж заалдах ШҮҮХ ХУРАЛ эхэллээ

Arslan.mn

Иргэн арилжааны банкнаас 20 сая төгрөгийн зээл авлаа гэхэд 200 мянган төгрөгийг суутгаад 19.9 сая төгрөг шилжүүлдэг бөгөөд үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй  гэж үзээд шүүхэд хандснаар торгох шийдвэр гаргаад байсан. 

Тодруулбал, арилжааны нэр бүхий 9 банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Гэвч банкнуудын зүгээс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй  шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 08:30 цагт эхлэх тов зарласан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40515