Засгийн газрын ээлжит /2023.06.14/ хуралдаан үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм.
Харин өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл
- Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын талаар
- Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудлаар танилцах болон хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.