ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын ээлжит хуралдаан шийдвэрийн талаар танилцуулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршид айлчлал хийх гэж байгаа талаар хэллээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын товыг хоёр улсын Засгийн газрын хооронд тохирсон. Айлчлал хийх өдөр нууцлалын зэрэгтэй тул мэдээлэх боломжгүй. БНХАУ-ын талаас айлчлалын хүсэлтэд татгалзсан зүйл огт байхгүй.
Энэхүү айлчлал нь улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой болох талаар хоёр тал ярилцаж байна. Нууцлалын зэрэгтэй учир хугацааг шууд хэлэх боломжгүй" гэв.