Төсвийн тодотголоор ирэх сарын 1-нээс цалин, тэтгэвэр, нэмэгдэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ.
Тухайлбал,
Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. 986,6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217,7 мянган хүн хамрагдана.
Тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. 394,6 тэрбум төгрөг зарцуулна. 496,3 мянган хүн хамрагдана. Ахмадын тэтгэвэр ИНГЭЖ нэмэгдэнэ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгнө. 167,2 тэрбум төгрөг зарцуулна. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Мөн мөнгөн тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгоно.
Зорилтот халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 89,8 тэрбум төгрөг зарцуулна. 144,4 мянган хүн хамрагдана.
Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 187 тэрбум төгрөг зарцуулна.