АНУ-ын Нью-Йорк хотын Билли Жин Кингийн нэрэмжит теннисний төвд энэ оны сүүлчийн Их Дуулга болох US Open тэмцээн эхлээд байна. Тус тэмцээнд оролцож буй Их Дуулга тэмцээний 5 цомын эзэн, 2006 оны US Open тэмцээний аварга Оросын М.Шарапова эхний шатандаа С.Халепийг 6-4, 4-6, 6-3 харьцаагаар буулгаж авлаа. Тоглолт 1 цаг 44 минут үргэлжилсэн бөгөөд ялалт байгуулсан М.Шарапова маш их баярлаж, нулимас унагаж байсан.
М.Шарапова тус тэмцээний чансаанд багтаж чадаагүй бөгөөд цагаан хуудсаар оролцож байгаа. Ийм тэрээр чансааны шилдгүүдтэй эхний шатанд таарах магадлал тун өндөр байсан. Тэгвэл түүний эхний өрсөлдөгч нь эмэгтэй теннисчдийн чансааны №2 Румын бүсгүй С.Халептай учраа таарсан. Тэдний тоглолтыг үзэхээр 24.000 үзэгч хүрэлцэн ирсэн нь М.Шараповаг ямар их үгүйлж байсныг харуулж байна.
Сэргээшийн асуудлаас болж хэсэг хугацаанд талбайн гадна байсан М.Шарапова 15 сарын дараа Их Дуулга тэмцээнд эргэн ирж байна. С.Халепийг буулгаж авсан М.Шарапова Унгарын Т.Бабостой тоглоно.