Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.06.19/ 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хийнэ. УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 7-нд хаахаар төлөвлөж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын хороодыг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг яаравчлах үүрэг болгоод буй юм.