СТАТИСТИК: Дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оныхоос 380 мянган төгрөгөөр нэмэгджээ

Arslan.mn

Нийгмийн  даатгалын  ерөнхий  газрын  нийгмийн  даатгалын  шимтгэл төлөлтийн тайланд энэ оны  дүгээр улиралд 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагджээ.

Тэдний сарын медиан буюу голч цалин 1.3 сая төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 67 (5.3%)  мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Медиан цалин: Ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380 (26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл

  • Эрэгтэйчүүдийнх 2.0 сая,
  • Эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40736