Ерөнхий сайд энэ сарын 26-30-нд БНХАУ-д АЙЛЧИЛНА

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын товыг хоёр улсын Засгийн газрын хооронд тохирсон. Айлчлал хийх өдөр нууцлалын зэрэгтэй тул мэдээлэх боломжгүй" гэсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 27-29-нд тус улсад айлчлах бололтой. Учир нь, Дэлхийн эдийн засгийн форумын 14 дэх удаагийн "Зуны Давос" чуулган энэ сарын 26-30-нд БНХАУ-ын Тяньжин хотод болох юм.

Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40779