Танилц: Англи хэлний заалтыг байнгын хорооны шатанд УНАГААСАН ГИШҮҮД

Arslan.mn

Боловсролын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн сард хийсэн. Энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгаж,  ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс эхлэн англи хэл заахаар болоод байсан.

Гэвч өнөөдөр УИХ-ын БСШУСБХ-ны хурлаар дээрх заалтыг ХАСАХ САНАЛЫГ УИХ-ын Ж.Чинбүрэн дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. Ингэснээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заах хуулийн заалтыг ТӨСЛӨӨС ХАСЖЭЭ.

Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр " Боловсролын багц хуулиас боловсролын тэгш бус байдлыг арилгах маш чухал заалт уначихлаа." гэв.

Тэгвэл Англи хэлний заалтыг дэмжээгүй гишүүдэд:

  • БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
  • Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
  • ЦХХХ-ны сайд Н.Учрал
  • ИЦББХ-ны дарга Э.Батшугар
  • НББХ-ны дарга Г.Мөнхцэцэг
  • Б.Баярсайхан
  • Ж.Чинбүрэн
  • Б.Жаргалмаа нар багтсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40786