Хятадын гадаад валютын нөөц сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа гурван их наяд доллароос буурав. Юанийн ханш унаж байгааг зогсоохын тулд зах зээлд хөндлөнгөөс оролцсон нь гадаад валютын нөөц багасахад нөлөөлсөн бололтой.
Ардын банкнаас нь мэдээлснээс үзвэл тус улсын гадаад валютын наац өнгөрсөн сарын 31-ний байдлаар 2,998 их наяд доллар болсон нь өмнөх оны арванхоёрдугаар сарынхаас 12,313 тэрбум доллароор буурсан үзүүлэлт юм.
Хятадын эдийн засгийн өсөлт цаашид удааширч, АНУ-ын эдийн засгийн байдал сайжрах төлөвтэй байгаа учраас Хятадын бизнес эрхлэгчид болон хувь хүмүүс юаниар доллар худалдан авах болжээ. Харин шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадын эрх баригчид гадаад валютаа юань худалдан авахад ашиглаж байна. Хэмжээ нь багассан ч БНХАУ гадаад валютын нөөцөөр дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.