Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахаар мордлоо

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр зургаадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос мордов.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жан Мушин нар үдлээ хэмээн ЗГХМОНХХ-ээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
40887