ТАВАН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАВ

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл өчигдөр зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудсанд өнгөрөгч 8 дугаар сарын 12-ноос эхлэн ажлын 21 хоног байршуулсан байна. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзжээ.

Шалгаруулалтад орсон иргэдээс Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны, Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны, Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус тэнцжээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг хойшлуулсан аж. Энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
41