
Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газраас гаргажээ. ХОМ-ээс онцолбол, гишүүдээс хамгийн их хөрөнгө, орлоготой нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нь:
- Хоёр тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай
- 170 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй
- 72 сая төгрөгийн үнэт эдлэл
- 8.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай
- 2.3 тэрбум төгрөгийн авлагатай гэх зэргээр 2022 оны ХОМ-ээ өгчээ.






































