Нийтийн цахим орчинд тавигдсан "Зуслангийн байшин урсаж байна" гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооход "Чингилтэй дүүрэг болон Сүхбаатар дүүргийн зааг болох Сэлбэ голын сав дагуу зуслангийн бүсээс нэг давхар хүрэн дээвэртэй байшин урсаж ирж 2 давхар байшингийн булан мөргөж гол дагуу урсаж 19 хорооны Шарга морьт-1 гэх газрын орчимд голын голд зогсож тогтсон, нэг давхар байшингийн дээвэр салан байшин доторхи эд хөрөнгө гол дагуу урсаж явсан байдалтай байна.
Үерийн усанд өртсөн 2 байшингийн эзэмшигч тодорхойгүй 1 байшингийн суурь 500 метр орчимд байж болзошгүй байна. Дүүргийн онцгой комисс болон хороон засаг даргын ажлын албатай хамтран руу эд хөрөнгийн эзэмшигчийг тогтоох ажлыг зохион байгуулж байна.