ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Польшийн нийслэл Варшав хотод албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрбээр Польшийн эрх баригчидтай уулзаж, Европын холбооны дотоод хямрал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай харилцах харилцаа болон түүний засаг захиргааны Европын холбооны тухай бодлого, НАТО-гийн ирээдүйн талаар голчлон санал солилцжээ. Мөн уулзалтын үеэр хэсэг хугацаанд хөндийрч, муудсан хоёр орны харилцааг сэргээж, Евро комиссын шүүмжлэлийг хүлээж буй дүрвэгсдийн хямралын асуудлын талаар хэлэлцсэн байна. Ангела Меркелийн хувьд 2015 оноос хойш Варшавт хийсэн анхны айлчлал нь энэ ажээ.
Ангалена Меркель Варшавт айлчиллаа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






414