Копенгагены их сургууль Бейонсе судлалын хичээлтэй болов

Image result for copenhagen university

Дани улсын Копенгагены их сургууль Америкийн алдарт дуучин Бейонсе судлалын хичээлтэй болжээ. “Бейонсе, жендер, арьсны үзэл” хичээл нь “Урлаг ба соёл” хэсгийн бүрэлдэхүүн байх аж. Санаачлагч  профессор Эрик Стейнског “Бид дуучны дуу, клипүүдийг жендер, эр эмийн харилцаа, арьсны үзлийн үүднээс судлах болно. Бидний нэг зорилго бол хар арьст эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар судлах юм. 

Бейонсе бол өнөө үеийн хамгийн алдартай хар арьст эмэгтэй уран бүтээлч. Тиймээс амьдарч буй эрин үеэ судлахад тэрбээр маш чухал хүн. Энэ хичээл дуурийн урлаг, утга зохиол судлалаас дутахгүй чухал байх болно” гэжээ.

Одоогийн байдлаар уг хичээлийг судлах хүсэлтэйгээ 75 оюутан илэрхийлээд байгааг санаачилга оночтой болсны илрэл хэмээн үзэж буй юм байна.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4154