ЯГ ОДОО: Засгийн газар Оюу толгойн тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:

  • “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
  • Зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох ажлын явцын талаар,
  • “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар,
  • Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
  • Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ зэрэг 10 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хуралдааны шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
41571