БАЯРТ МЭДЭЭ: О.Уранбаяр “Универсиад“ наадмаас анхны медалийг авлаа

Arslan.mn

БНХАУ-ын Чендү хотод болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмын гурав дахь өдөр манай улсаас жүдо бөхийн төрөлд "Мон Алтиус" биеийн тамирын дээд сургуулийн оюутан, спортын мастер О.Уранбаяр Монголын багийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

73 кг-ын жинд 21 жүдоч барилдсан бөгөөд энэ жилийн Парисын "Их Дуулга"-ын хүрэл медальт О.Уранбаяр маань хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын Ханс-Жоррис Ахибог яллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
41671