Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг өнөөдөр эцэслэнэ

 

Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг өнөөдөр эцэслэнэ

УИХ-ын Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагаас товлоод байна. Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-нд УИХ-д өргөн барьсан юм. Улмаар 30-нд УИХ-ын даргын захирамжаар Ээлжит бус чуулган зарлаж, мөн өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулсан. Гэвч хуралдаанд оролцсон 17 гишүүний 8 нь Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бол 9 нь татгалзсан санал өгснөөр уг асуудал байнгын хорооны хуралдаанд унасан юм. Одоо асуудлыг УИХ-ын Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэхээр хүлээгдэж байна.

УИХ дахь намын бүлгүүдийн тухайд, УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн “Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй” гэдэгт байр сууриа нэгтгэсэн бол 65 гишүүнтэй МАН-ын бүлгийн байр суурь тодорхойгүй хэвээр байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл даваа гарагт  Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх талаар дахин хэлэлцэхдээ "Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх" утга бүхий тогтоол гаргасан. Уг тогтоолыг УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулахаар өчигдөр хуралдаан зарласан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй.  Ингэснээр МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэлгүй УИХ-ын Ээлжит бус чуулганд асуудлыг хэлэлцэх болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4183