Сахил хүртээд шал дордов гэгчээр С.Чулууныг сольж, Д.Заяабаатарыг дэвшүүлэв

Arslan.mn

С.Чулууныг Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлж, оронд нь МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилжээ.

Олон ч хүн үүнд дургүйцэж явна. Учир юу гэвээс айлын нөхөр нь эзгүйчилж, гутлаа хаяад зугтсан түүний нэр хүндийг сэргээхийг хэсэг бүлэг хүмүүс санаархаж байгаа бололтой.

Угтаа тус хэрэгт холбогдсондоо ичээд Монгол Улсын их сургуульд багшлах ч нүүргүй баймаар... Гэтэл оюутан, сурагчиддаа "Би гүтгэгдсэн, Болоогүй зүйлд аймшиггүй гүрдүүлэх гутамшиг юм байна" хэмээн тайлбарлаад хичээлээ заагаад л явсан.

Энэ хэрэг тухайн үед тэгсхийгээд намжсан тул түүнийг ийнхүү дээш нь залж байгаа нь "Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга" хэмээх сэтэр юм. 
 

Бидний дунд нэр цэвэр "Олон улсын Монгол судлалын холбоо"-г дориун аваад явчих эрдэмтэн залуучууд зөндөө бий.  Нэр хүнд нь нэгэнтээ унасан хүнд энэ салбарыг хариуцуулж байгаагийн учрыг асууя... 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
42010